Ж.Сүхбаатар: Монгол Улс цөмийн зэвсэгтэй болох ирээдүй байхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.22/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын Ж.СҮХБААТАР: Цөмийн зэвсгийн асуудал ойлгомжтой л доо. Цөмийн зэвсэггүй болох, үл дэлгэрүүлэх бодлого бол гадаад бодлогын чиглэл, жанжин шугам нь ойлгомжтой. Манай улс цөмийн зэвсэгтэй гүрэн болох бололцоо ч байхгүй, тийм ч ирээдүй байхгүй. Гэхдээ улсаа жижиг гэж басаж болохгүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхий ертөнц шинэ зүйлийг хайж, эрэлхийлж явна. Манай улсын бяр чадал цаашдаа биологийн чиглэлээр явж болох юм шиг санагдаад байна. Биологийн зэвсэг, тэр чиглэлийг нэг бүр хориглочихсон юм биш биз дээ. Улс, орнууд өөрсдийгөө батлан хамгаалах хэрэгтэй байна шүү дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top