УИХ-ын өнөөдрийн /2021.10.22/ чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ: Хуулийн төсөлтэй танилцсан. Энэ хууль бол техник талаасаа шаардлага хангахгүй. Хууль ингэж лозон, тунхагийн шинж чанартай байж болохгүй. Төрийн албаны хуулиар хамаагүй оролдож болохгүй ээ. Энэ хуульд улс төрийн албан тушаалтанд тодорхой шаардлага тавьж байгаа юм байна. Зан төлөвийн доголдол гэдгийг юугаар хэмжих вэ. Бусдын нөлөөнд автахгүй гэдгийг юугаар хэмжих юм. Сүүлдээ энэ дарга нар нь албан хаагчийгаа ялгаварлан гадуурхах болох нь. Сүүлдээ улс төрийн албан тушаалтнуудад сануулах арга хэмжээ авдаг болох нь. Шууд л чөлөөлдөг байх хэрэгтэй шүү дээ. Энэ хууль сүүлдээ завхрал болно. Манай Архангайн гишүүд маань сайн ярилцаж, нэгдэж нийлээд хуулиа оруулаад ороод ирж болдоггүй хэрэг үү.
Сэтгэгдэл ( 0 )