Г.Тэмүүлэн: Хүлээн зөвшөөрөгдөөгүй, чадваргүй сайд нар бий 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

УИХ-ын өнөөдрийн /2021.10.22/ чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ: Хуулийн төсөлтэй танилцсан. Энэ хууль бол техник талаасаа шаардлага хангахгүй. Хууль ингэж лозон, тунхагийн шинж чанартай байж болохгүй. Төрийн албаны хуулиар хамаагүй оролдож болохгүй ээ. Энэ хуульд улс төрийн албан тушаалтанд тодорхой шаардлага тавьж байгаа юм байна. Зан төлөвийн доголдол гэдгийг юугаар хэмжих вэ. Бусдын нөлөөнд автахгүй гэдгийг юугаар хэмжих юм. Сүүлдээ энэ дарга нар нь албан хаагчийгаа ялгаварлан гадуурхах болох нь. Сүүлдээ улс төрийн албан тушаалтнуудад сануулах арга хэмжээ авдаг болох нь. Шууд л чөлөөлдөг байх хэрэгтэй шүү дээ. Энэ хууль сүүлдээ завхрал болно. Манай Архангайн гишүүд маань сайн ярилцаж, нэгдэж нийлээд хуулиа оруулаад ороод ирж болдоггүй хэрэг үү.

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН: Магадгүй өнөөдөр намчирхал, талцлаар хуваагдаж, улстөрждөг төрийн жинхэнэ албан хаагчийг хэлмэгдүүлдэг салбарын бус, мэргэжлийн бус хүмүүст шаардлага тавих нь хуулийн гол санаа юм. Улс төрийн өндөр албан тушаалтан, сайд, дэд сайд, ЕТГ-ын дарга зэргийг төрийн албаны болон тухайн салбарын туршлагын асуудлыг хөндөж байгаа юм. Өнөөдөр салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй, танигдаагүй, мэргэжлийн бус, ур чадварын хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй сайд нар бий. Энийг мэдэж байгаа. Тухайн салбартаа ажиллаж үзээгүй атлаа томилогддог, тухайн салбарыг самардаг хүмүүсийг ангид байлгах асуудлыг тавьж байгаа юм.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.187.189) 2021 оны 10 сарын 24

сайд болох санаатай банди байна кк.

0  |  0
Халтар(103.26.193.41) 2021 оны 10 сарын 24

Халтар

2  |  0
irgen(192.82.68.157) 2021 оны 10 сарын 23

uzelee and naiz ahmta jidlag hune ingej dormjolson hun yum guihda ayum pildga zantain yu geel yund ahunii nure hardin boloo.

0  |  0
irgen(192.82.68.157) 2021 оны 10 сарын 23

uzlere untaachiha.uzlere and naiza ingej dormjolosn hun medegdene dee.tged huni nuure naiza geel yum guidag umhii ugadas shuu.

0  |  0
Иргэг(202.131.240.190) 2021 оны 10 сарын 24

Хороо ч удирдах чадваргүй хүмүүс улс удирдана гэж

1  |  1
Иргэн(192.82.90.242) 2021 оны 10 сарын 25

Хамгийн чадваргүй нь Номин,Оюунэрдэнэ

2  |  0
зочин(192.82.87.179) 2021 оны 10 сарын 24

өөрөө сайд болох санаатай банди.

2  |  0
бмм(202.21.116.5) 2021 оны 10 сарын 24

хууль гэж цаасан гууль юм

2  |  0
(122.201.22.170) 2021 оны 10 сарын 24

Номин

3  |  0
Top