УИХ-ын өнөөдрийн /2021.10.22/ чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН: Хуулийн төслийг өргөн барьсан зарчим нь зөв. Улс төрийн албан тушаалтанд тодорхой хэмжээний шаардлага тавья гэдэг нь зөв. Гэхдээ Төрийн албаны тухай хуульд орох биш Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд орох ёстой юм аа. Тэрүүгээр нь зохицуулж өгвөл зөв юм. Нэгэнт өргөн бариад, түүнийг нь хэлэлцүүлж байгаа учраас энэ хуулийг дэмжчих хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ хуулиас төрийн албанд ажилласан жилийн шаардлага, салбарт ажилласан жилийн шаардлагыг авч болно. Улс төрийн албан тушаалтанд шаардлага тавиагүйгээс болж ганц, хоёр зүйл гараад байгаа нь үнэн.
Сэтгэгдэл ( 1 )
Яриад л байх юм.Тэгээд хийгээчээ.Бүх эрх мэдэл байгаа биз дээ.