Япон улсаас сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө

2021 оны 10 сарын 22

Япон Улсын Засгийн газар Японы ТББ-уудтай хамтран хэрэгжүүлдэг “Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгөх арга хэмжээ 2021 оны аравдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Боловсролын их сургууль дээр зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Ш.Кикүма, БШУ-ны яамны Шинжлэх ухаан технологийн газрын дарга Д.Баттогтох болон холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо.

Япон Улсын хэргийг түр хамаарагч Ш.Кикүма мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү төсөл нь Японы төрийн бус байгууллага “All Life Line Net” болон МУБИС-ийн харьяа “Монозүкүри” төвөөр дамжуулан байгалийн ухааны хичээлийн туршилтын хэрэглэгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, дээрх сургалтын хэрэглэгдэхүүнд суурилсан заах арга зүйн арга барилыг зааж сургах, Монозүкүри төвөөр дамжуулан сургалтын хэрэглэгдэхүүнийг үйлдвэрлэх арга технологийг хувийн хэвшлийн байгууллагад дамжуулах зорилготой юм.

Энэ удаад нийслэл, орон нутгийн нийт ЕБС-ийн 40 сургуульд тус бүр 250 ширхэг химийн батарейн туршилтын багц, калориметр болон линзний туршилтын багцыг хүлээлгэн өгсөн юм.   Уг төслөөр дамжуулан өнөөдрийг хүртэл самбар дээр заадаг байсан байгалийн ухааны хичээл бодит туршилт дээр үндэслэн явагдаж, монголын хүүхэд багачууд байгалийн ухааны хичээлийг илүү их шимтэн судална хэмээн найдаж байгаагаа арга хэмжээний үеэр Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Ш.Кикүма дурдсан байна.

Сургалтын хэрэглэгдэхүүн

       Арга хэмжээнд оролцогсод

Эх сурвалж: Японы Элчин сайдын яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top