Оросын боловсролын онлайн үзэсгэлэн болж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 23

Жил бүр Оросын боловсролын үзэсгэлэн Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар РЦНК-д болдог. ОХУ-ын Засгийн газрын бакалавр, магистр, доктор, зуны сургалтын 600 тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг угтан зохион байгуулагддаг арга хэмжээ 2021 оны аравдугаар сарын 20-26-ны өдрүүдэд EXPO.EDURUSSIA.MN сайт дээр онлайнаар болж байна.

Үзэсгэлэн нь Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцах гэж байгаа залууст ОХУ-ын чансаа өндөр тэргүүлэх сургуулиудыг урьж оролцуулан мэргэжил сургуулийн оновчтой сонголт хийх боломжийг олгохоос гадна ОХУ-д суралцах болон амьдрах орчин, амьдралын өртөг, оюутны байр, даатгал, виз, унаа тээвэр, аюулгүй байдал, оюутнуудын ажил эрхлэлт, хөнгөлөлт, тэтгэлэг, грант, тэтгэмжүүдийг авах бусад боломжуудын талаар мэдээлэл, зөвлөгөөг өгөх юм. МСҮТ, Политехник коллеж төгсөгчид хамрагдах боломжтой тул боловсролын цахим үзэсгэлэнд оролцож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Үзэсгэлэнгийн үеэр Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын талаар Улаанбаатар дахь “Русский дом”-оос албан ёсны мэдээлэл, зөвлөгөө өгч, хэрхэн бичиг баримтаа зөв бүрдүүлэх, орчуулуулах, https://education-in-russia.com/ сайтад бүртгүүлэх зааварчилгаа өгнө. Мөн их сургуулиудын Элсэлтийн зөвлөхүүдтэй монгол хэл дээр шууд холбогдох боломжтой.

Түүнчлэн энэ удаагийн үзэсгэлэн нь илүү өргөн хүрээнд болох бөгөөд Та бүхнийг мэргэжлийн чиг баримжаа олгох вебинарууд, Оросын сургуулиудын нээлт ололт, шинэ бүтээл, брэнд бүтээгдэхүүнүүд, IT, дижитал технологи, инженер техник, менежмент маркетинг, бизнес удирдлага, хими технологи чиглэлээр шилдэг экспертүүдийн үнэ төлбөргүй лекц, ярилцлага, үзүүлэх сургалтууд, Орост суралцаж буй оюутнуудын “Дорога в Россию-2021” онлайн Форум, Орост төгсөгчдийн “Вместе с альма-матер” онлайн Форум, төгсөгчдийн зөвлөгөө, туршлагууд зэрэг арга хэмжээнүүд зохиогдох юм байна.

Үзэсгэлэнгийн хөтөлбөртэй танилцах бол дараах линкээр хандаарай:

http://cdn.greensoft.mn/upl.../users/2344/files/programm.pdf

Үзэсгэлэнд бүртгүүлэх бол энд дарна уу:

http://expo.edurussia.mn/

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг гэдэг бол:

 

  • Бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх, зуны сургалтын хөтөлбөрүүд
  • 5-6 жилийн үнэ төлбөргүй сургалт + сар бүрийн цалин
  • 600 гаруй мэргэжил, 500 гаруй их сургуулиас сонгоно
  • Орос хэлний мэдлэгийн оноо, ЭЕШ-ийн оноо шаардахгүй
  • Банкинд мөнгө байршуулахгүй, ажил хийх зөвшөөрөлтэй
  • Сургууль, байр - нэгдсэн кампус хотхонд байрлана

Холбоо барих:

Үзэсгэлэнгийн талаар:

Утас: 80-4566-80

И-мэйл: info@edurussia.mn

Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын талаар:

Утас: 99092277, 454600

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top