УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /2021.10.25/ цаг үеийн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Дөрвөн тэрбумын талаар асууж байх шиг байна. Би бол Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд байр сууриа тодорхой илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, нийт хэрэгцээ, шаардлага байхгүй 170 гаруй обьектыг царцааж, 570 тэрбум төгрөгийг гаргах боломжтой. Тиймээс Засгийн газар энэхүү төсөл дээрээ тодорхой арга хэмжээнүүдийг авах ётсой гэж үзэж байна. Ер нь, УИХ-ын гишүүд найман тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Дөрвөн тэрбум төгрөгийг ирэх жил санхүүжүүлэх эрхийг өгсөн. Олон жил явж ирсэн. Миний тойрогт хүмүүс амьдардаг. Төрөөс ажил хийхгүй бол болохгүй" гэх байр суурийг илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )