Нийслэлийн ерөнхий боловсролын 50-р дунд сургуулийн захирал М.Цогзолмааг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг тус сургуулийн багш, ажилчид Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрт хүргүүллээ.
ШУУД ҮЗЭХ
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 50-р дунд сургуулийн захирал М.Цогзолмаа нь дүүргийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан байна. Үүнээс хойш ажлын байрны дарамт, санхүүгийн зөрчил гэх мэт маш олон зөрчлийг удаа дараа гаргасан гэв.
Тиймээс тус сургуулийн багш, ажилчдын зүгээс холбогдох байгууллага, нэр бүхий албан тушаалтнуудад энэ асуудлыг шийдвэрлэх, М.Цогзолмааг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах шаардлага бичгийг хүргүүлжээ. Гэвч дээрх байгууллагуудаас дорвитой арга хэмжээ авахгүй өдийг хүрсэн байна. Улмаар 50-р сургуулийн 85 багш, ажилчид М.Цогзолмаатай хамтарч ажиллах боломжгүй хэмээн үзэж, гарын үсэг зурсан шаардлага бичгийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрт дахин хүргээд байна.
М.Цогзолмаагийн гаргасан зөрчил, ёс суртахуунгүй үйлдлийн талаар сургуулийн багш, ажилчид дараах мэдээллийг өглөө.
50-р сургуулийн Үйлдвэрчний хороон дарга Х.Болормаа:
-Манай сургуулийн захиралтай холбоотой асуудал үргэлжлээд хоёр сар гаруй болж байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороо ажлын хэсэг байгуулаад, шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст хандсан. Улмаар Засаг даргын хоёр шийдвэр гарсан. Эхнийх нь есдүгээр сарын 27-нд захирал М.Цогзолмааг ажлаас чөлөөлөх захирамж байсан юм. Гэтэл үүнээс долоо хоногийн дараа ажлаас чөлөөлөх шийдвэр нь сахилгын хариуцлага хүлээлгэх захирамжаар солигдож ирсэн. Энэ захирамжийн шийдвэр өөрчлөгдсөн шалтгааныг тодруулахаар бид Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлд хандсан. Гэвч Засаг дарга биднийг хүлээж аваагүй.
Ажлын хэсгийн шийдвэрийг хүлээж байх хугацаанд захирал М.Цогзолмаа алдаа дутагдлаа засахын оронд албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, хамт олныг гүтгэн доромжлох, албан тушаалаа ашиглан дарамтлах гэх мэт үйлдлийг гаргасаар байгаа учир манай сургуулийн хамт олон үүнийг эсэргүүцэж, шаардлагын хариуг шуурхай гаргаж өгөхийг хүсэж байна.
50-р сургуулийн бага ангийн багш Ц.Дэлгэрмаа:
-М.Цогзолмаа нь санхүүтэй холбоотой хэд хэдэн зөрчил гаргасан. Тухайлбал, манай сургууль 124 хүний орон тоотой. Гэтэл М.Цогзолмаа нь захирлын албан үүргийг гүйцэтгэж эхэлснээр 134 ажилчны орон тоотой болгосон. Гадаад хэлний 16 багштай байсан бол солонгос хэлний багш нэмж авсан. Энэ багш нь долоо хоногт найман цагийн хичээл заадаг боловч үндсэн багшаар цалинжиж ажилладаг. Мөн үүдний жижүүр гурван хүний орон тоотой байсныг нэгээр нэмэгдүүлсэн. Энэ мэт 23 хүн ажилд авч, 21 хүнийг янз бүрийн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл болоод байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
37-р сургуулийн захирал Батболд захиргаа аж ахуйн хэдхэн ажилтнаараа тойрон хүрээлүүлж өрөөндөө байнга архиддагийг мэддэг шалгадаг газар алга.
Чингэлтэй дүүргийн засаг дарга Батсүмбэрэл гэх этгээд сургуулийн захирлуудыг ямарч шалгуургүйгээр өөрийн үзэмжээр томилж байгаагаас Цогзолма мэтийн ёс зүйгүй этгээдүүд боловсролын салбарыг сүйрүүлж байна.Эцсийн хохирогч нь түмний нялх үрс гэдгийг ойлгоосой.
20 хон хүн л турхирсан бна даа...Өмнөх удирдлагын хүмүүс байх нь.