ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн өөрчлөлт хий

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

Хонь

Эргэн тойрныхондоо анхаарал халамж тавих, тэднийг хооллох албагүй. Гэхдээ тэднийг таны ажил хэрэгт нөлөөлөхийг зөвшөөр. Бурхан тэднийг ивээг. Таныг шүүх нь шүүж, магтах нь магтаж л байг. Хэрэгтэй зүйлийг тэднээс олж сонсож ч магад.

Үхэр

Өнөөдөр таны сэтгэл санааны байдал энэ хорвоогийн бүхий л бэрхшээлийг мэдрэхээр эмзэг байна. Сэтгэлээ өөдрөг байлгахыг хичээ. Өнөөдөр та өөртөө өөрчлөлт хийж чадахгүй ч өдрийг таатай өнгөрүүлэх боломжийг өөртөө бий болгож чадахаар байна.

Ихэр

Өнөөдөр өөрчлөлт хийхэд таатай өдөр. Ямар ч өөрчлөлт хийж болно. Юуг өөрчлөхөө мэдэхгүй бол үс засалтаа өөр болгож болох юм. Харцаа дээш өргөөд харах өнцөгөө өөрчил. Танд амжилт хүсье.

Мэлхий

Ямар нэгэн зүйл худалдаж авахаасаа өмнө юу авахыг эртнээс хүсэж байснаа бодоорой. Худалдан авах зүйлийнхээ бодит үнэнээс илүү их мөнгө төлөхгүй байхыг хичээ. Үүний нэгэн адил өөрийн үнэ цэнээ хадгалж, танд ихийг төлөхгүй газарт удаан бүү бай.

Арслан

Өмнө нь танд юу ч хиймээргүй санагдаж байсан бол одоо сайтар бодож, удаа дараа дүгнэнэ. Болгоомжгүй ямар ч үйлдэл маш хурдан муу үр дагавраа харуулна. Яарсан зүйлийн үр дүн таныг хол аваачихгүй.

Охин

Өнөөдөр та хүчин чармайлтынхаа үр дүнг харж, хонгилын төгсгөлд байгаа гэрлийг олж харна. Гэхдээ та дулаан, аюулгүй ч харанхуй газраасаа гарахыг хүсэж байгаа эсэхээ сайн бодоорой. Алсыг харсан шийдвэр хэзээ нэгэн цагт үр дүнгээ харуулна. Өөрийн гэсэн үзэл бодол, орон зайгаа ол.

Жинлүүр

Хоосон зүйлээс маргаан дэгдээхгүй байхыг хичээ. Энэ нь таны ажил хэрэгт садаа болж, үнэтэй цагийг тань хий дэмий үрэх болно. Илүү зүйлд санаа сэтгэлээ чилээхгүй байж, цаг, эрч хүчээ хэмнэ. Үнэн ил гарч ирэхээс өмнө эцсийн байдлаар тодорхой болоогүй зүйлийг бүү ярь.

Хилэнц

Өнөөдөр таны дотор юу болж байсан ч гаднаа покер тоглогч шиг аймшиггүй харагдах ёстой. Эргэн тойрныхон таны хувийн амьдралын нарийн ширийн зүйлсийг мэдэх албагүй. Тэдэнтэй алсаас ханд. Таны сэргэлэн цовоо, эрч хүчтэй байдал хүмүүсийг байлдан дагуулах болно.

Нум

Өнөөдөр та дуусашгүй их ажлын хариуцлагыг өөртөө үүрч магадгүй. Гэхдээ та муу хийх байсан бол үүнийг өөртөө үүрэхгүй байсан. Энэ ажлын ард гарснаар та дахин давтагдашгүй хүн гэдгээ харуулах, хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх болно.

Матар

Өнөөдөр танд эргэн тойрны хүмүүсээ удирдаж сурах бодит боломж байна. Үүнээсээ туршлага хуримтлуулах, ашиг олох тактикийг бодож ол. Өөрийгөө хайрлаж, гайхалтай нэгэн гэдгээ мэдрэх боломж гарч ирнэ. Үүнийгээ дагаад та бусдыг ч ойлгож, сонсож чаддаг болно.

Хумх

Өнөөдөр таныг зарим талаараа эмх замбараагүй байдал хүрээлнэ. Үүнд танаас шалтгаалсан буруу байхгүй байлаа ч асуудлыг шийдэх үүрэг зөвхөн танд ирнэ. Оргил өөд мацахад тань туслах хүн бол зөвхөн та өөрөө юм. Өнөөдөр танд чадахгүй, мэдэхгүй зүйл байх ч ирээдүйд туршлага, нээлт болж танд үлдэнэ.

Загас

Өнөөдөр та бие, сэтгэлээрээ зөн совинлог байж, хошин шогийн мэдрэмжээрээ хүмүүсийг бишрүүлнэ. Хүмүүс таны эргэн тойрны хүмүүст атаархах болно. Уйдах завгүй өнгөрөх өдрийн төгсгөлд та мэдсэн сурсан болоод хийж чадсан зүйлээрээ бахархах болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top