Х.Нямбаатар: Сэтгүүлчид ээ, ТӨСЛӨӨ УНШ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

УИХ-ын өнөөдрийн /2021.10.27/ Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан билээ.

Тэгвэл тус хуулийн төслийн 29.2 дахь заалтад “Мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж, мэдээллийн эзнийг таньж, тодорхойлохыг хориглоно” гэж тусгажээ.

Хуулийн энэхүү заалт нь олон нийтийн дунд маргаан үүсгэж, шүүмжлэл дагуулаад байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө.

Тэрбээр "Төслөө гүйцэд унш. Төслийн 29.3, 4 дээр сэтгүүлчийн мэдээлэл авах эрхэд хамаарахгүй гэж заасан. Сэтгүүлчдэд хамаарахгүй, төслөө унш та нар" гэх тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top