УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.28/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүдээс өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэрийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Х.БАДЕЛХАН: Хуулийн төслийг дэмжиж байгаа. Хөдөө ажиллаж байгаа төрийн тусгай алба хаагчдийн нийгмийн асуудлыг шийдэх шаардлагатай. Энэ хуулийн төсөлд хэчнээн албан хаагч хамрагдах вэ, хэр өндөр зардал гарах вэ.
УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ: Өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 3000 гаруй алба хаагч ажиллаж байна. Үүнээс Улаанбаатар хотод 1500 гаруй нь ажиллаж байна. Хуулийн төсөлд Улаанбаатар болон аймгийн төвөөс бусад газарт гэж оруулж өгсөн. Ингээд үзэхээр 200 гаруй хүнд л хууль үйлчилнэ. Жилд 1-2 тэрбум төгрөгийн зардал л гарна гэж тооцоолж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно\n [fortis.hospital.in@gmail.com]
Шүүхийн шийдвэр хангалтгүй байхад ингэж ингээд нэг л өдөр Монгол Улс маань дампуурч өрөнд баригдаж өтөнд идэгдэх байхдаа
Хуулийнхан тэр дотроо шүүхийнхний цалин өндөр гэж ойлгодог. Одоо дахиад л өөрсдийгөө хамгаалуулахаар цалинг нь нэмж бна уу. УИХ гишүүд өөрсдөө хуулиа гууль болгож зөрчдөг, хуулийнхан түүнд хариуцлага тооцдоггүй жишигтэй болжээ. Ийм байж яаж хуулиа хэрэгжүүлэх вэ дээ, Нөгөө л зөрчил гаргадаг үйлдэл нь хэвээрээ. Өргөсөн тангарагтаа үнэнч байж чаддаггүй гишүүдтэй УИХ гэж байх юм. Чадвар чансаа муутай гишүүд нь юу ч хийдэггүй нь үнэн.