Б.Бат-Эрдэнэ: ХӨДӨӨ АЖИЛЛАХ ХҮН ОЛДОХГҮЙ байна гэдэг худлаа шүү

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.28/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүдээс өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэрийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ: Хуулийн төслийг дэмжиж байна. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа төрийн тусгай албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг төрөөс анхааралгүй яах вэ. Гэхдээ нэг зүйлийг л хэлээд байгаа юм. Төрийн алба бүх төрлөөрөө цалин, нийгмийн баталгаа нь ялгамжгүй байх, энэ асуудалд төрөөс бодлого барьж зохицуулахгүй бол болохгүй байна. Нэгдсэн бодлого алга. Бид халамжаас хөдөлмөрт гэдэг зорилт дэвшүүлсэн. Ер нь өнөөдөр аль ч шатанд хөдөө ажиллах хүн олдохгүй байна, тэр нь халамжаас шалтгаалаад байна гэдэг нь өрөөсгөл дүгнэлт. Ялангуяа төрийн албан хаагчдийн цалин, нийгмийн бодлогыг төрөөс нэгдсэн бодлого гаргахгүй бол болохгүй ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top