УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.28/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүдээс өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэрийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож, өлсгөлөн зарлаад байгаа иргэн Э.Одбаярын талаар тодрууллаа.
Үүнд, ШШГЕГ-ын дарга, хурандаа Д. ЗАГДЖАВ "Иргэн Э.Одбаяр 17 дахь өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байна. Биеийн байдал нь хэвийн байна. Жингийн алдагдал 10 гаруй кг. Өлсгөлөнгөө сайн дураараа зогсоохгүй байгаа. Бид журмын дагуу ажиллаж байна" гэх хариултыг өглөө.
Түүнчлэн "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүний эрхийг зөрчихгүй байх талаас нь бүхий л боломжийг эрэлхийлж, 24 цагаар хорих, баривчлах байруудыг бүхэлд нь камерын хяналтад байлгаж, жижүүрлэж ажиллаж байна. Нийгмийн ажилтан, сэтгэлзүйчид ажиллаж, хоригдож байгаа болон баривчлагдсан хүмүүстэй харьцаж байдаг" хэмээн нэмэлт мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бо
”Сайхан турсаан” гэсэн үг үү!