Ж.Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр томиллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар тусгасан.

УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын гишүүн Жамъянхорлоогийн Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top