УИХ-ынТүр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ өнөөдөр /2021.11.02/ Төрийн ордонд үргэлжилж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эм ханган нийлүүлэх байгууллагуудын санхүүжилт байхгүй, төсөв дууссан гэх асуудлыг хөндөж байх шиг байна. Өнгөрсөн сарын 31-ний өдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ болон ковидын тусламж үйлчилгээнд гарсан нийт зардал 968 тэрбум төгрөг байна" гэлээ.
Түүнчлэн "Урьдчилсан тооцооллоор арванхоёрдугаар сард 100 орчим тэрбум төгрөгийн санхүү дутагдаж магадгүй гэж гаргасан. Гэхдээ зохицуулалтыг хийж байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )