Өндрөөс унаж амиа алдахдаа хүн дарж, аминд нь хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03


Шведийн Уппсала хотын Концертын танхимын долоон давхраас өндөр настай хүн унахдаа хоёр хүнийг дарж унажээ. Ослын дараа өндөр настан өөрөө нас барж, даруулсан хоёр хохирогчийн нэг нь амиа алдсан байна.

“Deutsche Welle” агентлагийн мэдээлснээр, өндрөөс унасан 80 настай эрэгтэй газар дээрээ нас барсан бол доод давхарт байсан 60 орчим насны эрэгтэй мөн богино хугацаанд амьсгал хураажээ. Хоёр дахь хохирогч /60 настай/ бэртэл авсан байна.

Тэр үдэш Уппсала концертын танхимд домогт АВВА хамтлагийн Бёрн Ульвеус, Бенни Андерсен нарт зориулсан хүндэтгэлийн концерт болох ёстой байв. Золгүй явдал тоглолт эхлэхээс 30 минутын өмнө гарсан тул концертыг хойшлуулсан байна.

Цагдаагийнхан хэргийг шалгаж байгаа бөгөөд урьдчилсан дүгнэлтээр золгүй явдал гэж үзэж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top