C.Чинзориг: Эдийн засгийн хөгжлийн сайд ДАН ДЭЭЛТЭЙ байвал ажил явахгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

УИХ-ын өнөөдрийн /2021.11.04/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ "Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд уг нь Шадар сайдын түвшинд байвал зүгээр байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн сайд дан дээлтэй байх юм бол ажил явахад хүндрэлтэй байдаг, ажил явахгүй" гэлээ.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН "Засгийн газрын бүтцийн асуудал нь Үндсэн хуулиараа Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал юм. Тиймээс Ерөнхий сайдын саналыг харгалзан үзэхээс өөр аргагүй. Анх өргөн барьсан хуулиар Шадар сайд нь Эдийн засгийн хөгжлийн сайдын албан тушаалыг хавсарч явахаар тусгасан санал орж ирсэн. Үүнийг Ерөнхий сайд дэмжихгүй байгаа юм" гэх тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СОЛИОР(103.212.116.121) 2021 оны 11 сарын 04

ИНГЭЖ СОЛИОРОХОО БОЛЬ ?? ТӨРӨӨ ДЭЭД ДООР ГЭЖ ХУВААХАА БОЛЬ

0  |  0
Top