УИХ-ын өнөөдрийн /2021.11.04/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ "Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд уг нь Шадар сайдын түвшинд байвал зүгээр байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн сайд дан дээлтэй байх юм бол ажил явахад хүндрэлтэй байдаг" гэлээ.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН "Засгийн газрын бүтцийн асуудал нь Үндсэн хуулиараа Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал юм. Тиймээс Ерөнхий сайдын саналыг харгалзан үзэхээс өөр аргагүй. Анх өргөн барьсан хуулиар Шадар сайд нь Эдийн засгийн хөгжлийн сайдын албан тушаалыг хавсарч явахаар тусгасан санал орж ирсэн. Үүнийг Ерөнхий сайд дэмжихгүй байгаа юм" гэх тайлбарыг өглөө.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН "Яам байгуулж болно оо. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр мэргэжлийн сайд байхгүй болчихсон. Мэргэжлийн бус хүн учраас шийдэл гаргаж чадахгүй байна. Манай улстөрчид, сайд нар мэдэхгүй, чадахгүйгээ мэддэггүй. Тэгсэн хэр нь зүгээр л сайд болох гээд зүтгэчихдэг, харамсалтай. Тэнд салбарын шилдэг нь очиж ажилладаг байх хэрэгтэй. Энэ яамыг 200 хүнээс доош хүнтэй хийх юм бол явахгүй, хоёрын хооронд болно. Хөгжлийн яам дутагдалтай байгаа учраас ядарч амьдарч байгаа юм" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 5 )
Алдарт 10 хувийн Даваа
Bas nuguu Ulaan Fortun 2 sbig idemhii bond gedgeer ulgiiduulsen said garch ireh ym uu???
Чи өөрөө мэдэж чадаж бснуу. Новшоо
Худлаа их мэдэгч новш
сэжгийн поп