Д.Ганбат: Баахан яам нэмээд ЮУ САЙЖРАХ вэ, хуулиа тат

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

УИХ-ын өнөөдрийн /2021.11.04/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ "Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд уг нь Шадар сайдын түвшинд байвал зүгээр байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн сайд дан дээлтэй байх юм бол ажил явахад хүндрэлтэй байдаг" гэлээ.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН "Засгийн газрын бүтцийн асуудал нь Үндсэн хуулиараа Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал юм. Тиймээс Ерөнхий сайдын саналыг харгалзан үзэхээс өөр аргагүй. Анх өргөн барьсан хуулиар Шадар сайд нь Эдийн засгийн хөгжлийн сайдын албан тушаалыг хавсарч явахаар тусгасан санал орж ирсэн. Үүнийг Ерөнхий сайд дэмжихгүй байгаа юм" гэх тайлбарыг өглөө.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН "Яам байгуулж болно оо. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр мэргэжлийн сайд байхгүй болчихсон. Мэргэжлийн бус хүн учраас шийдэл гаргаж чадахгүй байна. Манай улстөрчид, сайд нар мэдэхгүй, чадахгүйгээ мэддэггүй. Тэгсэн хэр нь зүгээр л сайд болох гээд зүтгэчихдэг, харамсалтай. Тэнд салбарын шилдэг нь очиж ажилладаг байх хэрэгтэй. Энэ яамыг 200 хүнээс доош хүнтэй хийх юм бол явахгүй, хоёрын хооронд болно. Хөгжлийн яам дутагдалтай байгаа учраас ядарч амьдарч байгаа юм" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ "Баахан яам нэмээд юу сайжрах юм. Яам нэмээд л төрийн албан хаагчдынхаа орон тоог нэмээд л байдаг. Үүний ард та нарын мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн л мөнгө байгаа. Тэгээд сайжирна гэсэн баталгаа байна уу. Хэдхэн жилийн өмнө Соёлын яам байгуулна гэж оруулж ирж л байсан. Одоо соёлжсон зүйл алга л байна шүү дээ. Энэ хуулиа татаад авчих аа" хэмээн шүүмжлэлтэй хандлаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (203.91.115.53) 2021 оны 11 сарын 08

Heregtei shdee

0  |  0
ds(66.181.161.72) 2021 оны 11 сарын 07

Ganbat zuv l asuudal tavisan bn! mun Davaasuren ch zuitei asuudal hundjee harin T.suren .CHinzorig nar bol amiaa argatsaasan buurunhii nuhud ym shivdee zailuul!

0  |  0
Эгэл(103.57.92.28) 2021 оны 11 сарын 06

Энэ Ганбат мөндөл шиг золиг шүү,саваагүй гэдэг нь

0  |  0
зочин (202.9.46.128) 2021 оны 11 сарын 04

87 ХООЛНЫ САВ ЮУ ХИЙ ВЭ? 30 ХҮН БАЙХАД ХАНГАЛТТАЙ. БҮХ ЯАМДЫН ОРОН ТООГ 30- Д БАГТААЖ ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛД 5 ХАН ЯАМ БАЙХАД ХАНГАЛТТАЙ. ЯАМНЫХАА АЖЛЫГ ЗЭРЭГЦЭН ХИЙДЭГ АГЕНТЛАГУУДАА ТАТАН БУУЛГААЧ ЭЭ, МАЛНУУД АА !!!!

0  |  1
zzzzzz(122.201.31.63) 2021 оны 11 сарын 08

ene pizda dandaa turiin esreg yum bodoj baydag . kharaal idmer

2  |  0
zzzzzz(122.201.31.63) 2021 оны 11 сарын 04

ene pizda dandaa turiin esreg yum bodoj baydag . kharaal idmer

0  |  0
Иргэн (192.82.75.128) 2021 оны 11 сарын 04

Харин тийм. Бидондоо багтахгүй хальж асгараад байхад...

0  |  0
Top