Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2021.10.29/ Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, Засаг даргаар ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Засаг даргын орлогч Ц.Чогсомжавыг томилох тухай хэлэлцсэн байна.
Ингээд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдож, Ерөнхий сайдад нэрийг нь уламжилсан билээ.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ц.Чогсомжавыг дэмжиж, өчигдөр /2021.11.03/ тэрбээр тамгаа гардан авсан байна.
Сануулахад, Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Идэрбат УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Aimgiin Zarag dargiin tamgiin gazar Ereenii hadagnii Helen jiliin neetstei yum bol doo