Зөгийнөөс зугтан, ус руу орсон хүн махчин загасанд идүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

Бразилын Минас Жерайс мужид сүрэг зөгийнөөс зугтан, нуурын ус руу орсон 30 настай эрэгтэй хүн пиранья махчин загаснуудад идүүлсэн эмгэнэлт хэрэг гарчээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, Бразиландиа ди Минас хотын нутаг дэвсгэрт орших нууранд загасчилж байсан гурван хүн рүү гэнэт сүрэг зөгий дайрчээ. Тэд зөгийнөөс зугтан нуур руу оржээ. Гэвч тэдний хоёр нь уснаас амьд мэнд гарсан бол гурав дахь живсэн байна. Харамсалтай нь найз нар нь түүнийг аварч чадаагүй байна.

Дуудлагаар ирсэн аврагчид живсэн эрэгтэйн цогцос махчин загасанд идүүлж, тастуулсан байсныг эргээс дөрвөн метрийн зайд олжээ. Нутгийн иргэдийн хэлснээр, тус нуур олон тооны махчин загастай гэнэ.  

Шүүх эмнэлэг талийгаачийн үхлийн шалтгаан нь живж нас барсан уу эсвэл махчин загаснууд аминд нь хүрсэн эсэхийг тогтоох гэнэ.

Top