УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хүний эмзэг мэдээллээс хөрөнгө орлогыг нь хасаж байгаа юм байна. Эмзэг мэдээлэлд цахим мэдээлэл орохгүй юу. Энэ хамгийн их ормоор л санагдах юм. Кодыг нь мэдээд орчихдог, хувийн нууцыг нь мэдчихдэг. Цахимжсан нөхцөлд хамгийн их эмзэг мэдээлэл цахим орчинд л явж байна" гэлээ.
Үүнд, УИХ-ын гишүүн Н.Учрал "Цахим мэдээлэл гэдэг тусдаа томьёолол байхгүй. Хүний хувийн болон эмзэг мэдээлэл гэж ангилсан. Эмзэг мэдээлэлд хамаарсан ангилалаа хувь хүний нууцад хамааруулж байгаа юм. Тэндээс нь хөрөнгийг нь аваад хувийн мэдээлэлд нь оруулсан. Хүний хувийн мэдээлэл цаас, цахимаар ямар ч байж болно. Тоон гарын үсгийн хувийн түлхүүрийг эмзэг мэдээлэлдээ оруулж өгч байгаа юм. Захидал харилцаандаа хамаараад явна" гэх хариултыг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )