Б.Энх-Амгалан: Гүтгэлэгтэй холбоотой хариуцлагыг ЭРҮҮГИЙН ХУУЛЬД оруулж өгөөч ээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Хувь хүний захидал харилцаа, чат, мессеж, мессенжер, фэйсбүүк, хувийн гэрэл зургийн мэдээлэл гээд л янз бүрийн зүйл гараад ирдэг. Энэ бүгдийн аюулгүй байдлыг яаж хангах юм. Нэг талдаа хэвлэл мэдээллийн байгууллага, мэдээлэл олж авч байгаа эх үүсвэрээ эзнээс нь асуух шаардлаггүй гэж хэлчихээд нөгөө талдаа мэдээлэл боловсруулах, цуглуулах зэргийн аюулгүй байдлыг нь хэрхэн хангах юм. Хамгийн гол нь, цахим аюулгүй байдлын орчин цахим халдлага гэж зүйл байна. Цахим гүтгэлгийг яаж зохицуулах юм. Хүний нэр төр, удам судар, үзэл бодол, ажил мэргэжлээр нь нь гүтгэж, нийгмийн хог шаар, шавхруу болтол нь гүтгэдэг асуудлын мэдээллийн аюулгүй байдлыг нь яаж зохицуулж, хангаж байгаа юм. Энэ гүтгэлэгтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуульд тодорхой заалт оруулж өгөх хэрэгтэй. Нэгэнт гарсан мэдээлэл засардаггүй. Үүнийг эрүүгийн хуульдаа оруулж өгөөч ээ, тэгэхгүй бол та нар хуурамч хаягийг хааж чадахгүй, фэйсбүүкт орж чадахгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зам (66.181.166.134) 2021 оны 11 сарын 09

муу пяз. Дарханы замыг хуулж хаяснаас болж хэчнээн хүн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохиров. үнэхээр тэнэг пяз. эхлээд ядаж Баянчандмань хүртэл 4 замаа бариад цааш нь шат дараатай барих байсын. новш юм аа

0  |  0
Top