УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Энэ бол хувь хүний мэдээлэлтэй холбоотой асуудал л даа. Сургууль, курс, хувийн байгууллагууд өрхийн орлогын хэмжээ хэд вэ, хаана ажилладаг вэ, юу хийдэг вэ, хаана амьдардаг вэ, ямар эд хөрөнгөтэй вэ гээд л судалгаа аваад байдаг. Дараа нь тоос сорогчний компаниас яриад унадаг. Энийг авах уу, тэрийг авах уу гээд л. Хаанаас утас авсан нь бүү мэд. Ийм нөхцөлд мэдээллийг яаж хамгаалах юм. Хүссэн газарт, хүссэн багш нь анкет бөглүүлээд мэдээлэл байж болох юм уу" гэх асуултыг асуулаа.
Үүнд, УИХ-ын гишүүн Н.Учрал "Б.Энх-Амгалан гишүүн маш чухал асуудлыг хөндөж байна. Өмнөх хуулиар иргэн өөрөө л мэдээллийнхээ аюулгүй байдлыг хангадаг. Энэ хуулиар бол цуглуулж, боловсруулж байгаа тал буюу мэдээлэл хариуцагч аюулгүй байдлыг нь хангана" гэв.
Харин Ажлын хэсгээс "Өнөөдөр тулгамдаад байгаа эмзэг асуудлын нэг л дээ. Одоо сургуулийн багш нар хүүхдүүдэд хичээл л заах байтал тухайн хүүхдээс эцэг, эхийнх нь ажлын байдлын тодорхойлолт, хаана ажилладаг болон өрхийн орлогыг нь асуудаг. Та бүхний хүүхдүүдэд ч гэсэн хоёр хуудас цаас өгөөд явуулчихдаг. Бөглөөд ирээрэй гэдэг. Уг нь бол тэр хүүхдэд хичээл заах л үүрэгтэй. Ямар нэгэн мэдээлэл авах, эцэг эхийнх нь талаар асууж болохгүй. Энэ хуулиар үүнийг л зохицуулна. Эсрэгээрээ тухайн хүн өөрөө зөвшөөрч болно, янз бүр л байна" гэж нэмэлт мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 32 )
Юу яриад байгаа юм бэ? Багш нар тоос сорогч зардаг гэх мэт газар эцэг эхийн дугаар өгдөггүй. Тэр тоос сорогчны газрууд чинь бидэн рүү ч бас ярьдаг. Ккк . Тэгээд өөрсдөө дээрээс янз янзын судалгаа аваад, ангийн журнал гэх мэт зүйл дээр эцэг эхийн ажлын хаяг, албан тушаал гэх мэт мэдээлэл бичихыг бүүр шаардаад байдаг биздээ. Тийм юм асуухгүй байвал бидэнд амар л биз.
Tsaanaasaa neheed bga ym chin yahavde. Tegeed angiin jurnal der esteg ehin ajlin hayg ene ter gesen medeellee hasaach. Teged zaaval ene hesgiig buglu ged tsaanaasaa uursduu shaarddag bizde. Bagsh nar ymar uursduu medeelel tsugluulad bga ymu.
Энэ яг хэрэгтэй гэж бодож байна. Хүүгээ сургуульд өгсөн анкет бүртгэл өг гээд бүгдийг нь бөглөөд байхад аав нь яг юу хийдэг вэ хаана байдаг вэ? гээд байн байн шалгаагаад үнэхээр хүн бичих боломжгүй болоод тэр хэсгийг бөглөхгүй байгаа ойлгохгүй бүр шалгаагаад их эвгүй байдалд орж байсан. Сүүлдээ аргаа бараад манай хүүхдээс аавынх нь тухай битгий асууж үзээрэй багшаа гэж гуйлаа ш дээ. Ийм мэдрэмжгүй багш нар хүүхдийн сэтгэл зүйг ч ойлгохгүй ангийнх нь хүүхдүүдийн хажууда хүнд байдалд оруулж сэтгэл зүйн дарамт үүсгэх юм бна гэж бодогдож байсан.\n
Bagsh nar bur arai ih hicheel daalgavar ugh ymaa tgd 35 minute nd n yaaj amijhavdee hiij baital honh duugaraad ter ih daalgavariin hajuugar uldseng n noh bari gej shahna zarim bagsh nar gantsara hicheel zaadg ym shg daalgavar ugn tgd hudlaa dun herg bolku gecheed dandaa dungeer booj bais hiigd ajil hiigd ydarch bgaa eej aavruu zalgaj tanai huuhed inglee teglee gj ulam stress duuldg ingehee boliod uguuch please herendee hicheegeed chadlaara hiijhd ingj zovoogd baih ym bi bur surguuliasa gardag ch ym blu gj boddg bolsn mangar daramttai surgtiin sistemte ymaa
Ангийн багшийн журнал, esis зэрэгт эцэг эх, гэрийн хаягийн бүртгэл хийх зайлшгүй шаардлага тулгардаг. Үүнийг хийхгүй бол мэдээллээ гүйцээж оруул гэдэг тэгэхээр бид эцэг эхээс авахаас өөр аргагүй л байдаг шд. Esisд гэрийн хаяг, ам бүл, эцэг эх нь ажил хийдэг үү, малчин уу, ямар өрх вэ гм-ээр бүх л мэдээллийг авах шаардлага гардаг шүү.
Сайдын тушаалтай оношлогоо судалгааг багш нар л хийж ба. Уул нь сэтгэл зүйч мэргэжилтэй хүмүүс аман болон асуулгйн аргаар ганцаарчилж авдаг судалгаа баймаар юм . Багшид хичээлээ заах цаг заваа өгмөөр л бх юм .
Bagsh nar huuhded hicheel zaah gej dvn .onoogoor ni booj yalgavarlan haritsdag ni unen shde.Suragchdiinha medeeleliig nuutsalj chaddagui .../ Bolovsroliin yam anhaaralda avmaar yum arai dendvv bn shvv///
Юм л бол багшийн буруу юм шиг ярьж, ойлгодог хандлагатай болж дээ. Багшийг зүгээр л ажлыг нь тайван хийлгэе.
Ишшш цаанаасаа ав гэдэг шүү...\nАрай2....\nХммм ...
Багш нар дураараа өөрсдөа судалгаа авдаггүй. Дээрээс янз янзын судалгаа нэхнэ. Багш хэзээч тэр сулалгааг гадагш нь гаргаддаггүй. Худал мэдээллээ болимоор юм. Ер нь хүүхдүүдээ хүмүүжүүлж чаддаг эцэг эх ховор болсон шүү дээ. Хүүхдийнхээ төлөө анхаарал тавьдаг эцэг эх ч ховор. Одоо бас багш нарыг буруутгах нь. Зөвхөн хичээлээ заагаад л явж байдаг бол багш нарт амар л байна. Дэнвэрээс янз янзын юм нэхдэг байж түүнийгээ багш нар дураараа хийдэг гэх нь үү.
erni etseg ehin medelelig avaha bolimoor yum.yaraltai ued yaraih utasni dugaar bhadl bnoshde.etseg ehiin ajiliin gazar.tsalin.orhiin orlogo bol bur heregguishde eniig medsener bagsh huuhdudiig yalgavarlaj haritsdag gej boddog.gaigui ajil hiideg orhiin orlogo gaigui etseg ehte huuhduded arai iluu handaj etseg ehed ni doligonoh maygtai.bur mungo zeelech gej bsan bagshigch medne shu.gaigui etseg ehes danda mungo zeeldeg huuhdedni onts tavidag.
Ene avilga hvn hahuuldah mungu tugurug ugj ajilaa bvteeh geh met ys surtahuun tsetseleg,suruuli bagsh naraas ehtei, hvvhed 2 nas hvreed l avilga hahuuliin talaar medej eheldwg
Багш нар дуртайдаа мэдээлэл цуглуулдаггүй байх. Цаанаас тэр удирдах газар болон удирдах албан тушаалтнаас ав гэсэн шаардлагын дагуу авдаг байхоо
Ер нь бол эдгээр судалгааг сургууль өөрөө дур мэдэж авдаггүй. Боловсролын мэдээллийн ESIS гэдэг системд энэ яригдаад байгаа асуултууд бүгд ордог. Мөн хүний нөөцийн системд багш ажилчид бидний цалин хөлс, амьдардаг байр гэр, ам бүл гээд бүх хувийн мэдээллүүдийг ч оруулдаг. Энэ 2 системд мэдээлэлээ оруулсангүй гэж дүүрэг, нийслэл, яамнаас шахаж, хариуцлага тооцно гэдэг. Хичээлийн жил эхлэхэд, бас дуусахын үед их ажлын хажуугаар бөөн юм болно. систем нь байнга гацаастай, багш нар, менежерүүд хонон өнжин мэдээллээ дахин дахин оруулдаг. Хийхгүй болчихвол сайн л байна. Яамнаас мэдээлэл авна уу.
Багш нар аргаа бараад шалгалт ирэхэд арьсаа хамгаална гэж л хоосон бичиг цаас үйлдвэрлэдэг.Хүүхдэд ээлгүй мөртлөө бичиг баримт бүрэн багш сайн дүн авна.Харин хог новшинд дургүй сургалтаа хөөсөн багш муу үзүүлэлттэй байдаг .Энэ ариун явдал уу..Ийм байхад боловсрол хөгжихгүй
Монголын Багш нар үндсэн ажлаа 50 хувь л хийдэг.Үлдсэн нь дан нийгмийн ажил.Болимоор юм НА ,СМ үүд өөрсдийн ажлаа багш нараар хийлгээд өөрсдөө нэгтгэх л үүрэгтэй.Багш нарт дарга олон
Яагаад энэ олон мэдээллийг багш нараас гэж бодоод бгаам бэ.\nЭнд тэндгүй бүртгэл мэдээлэл бдаг.\nХороо баг дээр бүх бүртгэл бдаг.тэр дэлггүр болон намын ажилд тэндээс л мэдээлэл авнаш дээ.\nБагш нар сурагчдаас авсан судалгааг ийш тийш шидээд байх завтай хүмүүс биш шүү.\nЯамны сайд гуай энэ талаар тодорхой ойлголт мэдээллийг албан ёсоор өгөөрэй.\nБагш нарыг дорд үзсэн, цалинг нь нэмэхгүй байх гэх мэт арга саам юм биш үү.\n
Хүүхдийн эрх гээд багш шаарлага ч тавьж болохгүй болсон өнөө үeд эвгүйтвэл хүүхдийн хувийн асуудалд багш халдсан эрхийг нь зөрчсөн болчих гээд ямар хүнтэй уулзаж юу хийж явааг нь судлах хэцүү болсон бга шүү. Юм л бол багшийг буруутгадаг шигээ эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн хүмүүжүүлээч ээ. Сүүлийн үeийн хүүхдүүд гэрийн хүмүүжлийн талаар гялайх ч юмгүй болсон бга шүү дээ. Ёс зүйн хичээл орохоор ёс зүйтэй ёс зүйгүй амьдарчихна гол хэдэн хичээлээ л авч явдаг гээд хэнэг ч үгүй сууэ бдаг хүүхэд бна. Энэ лав хүүхдийн үг биш ээж аав нь ингэж хэлсэн байх
үнэндээ цэцэрлэг сургуулийн багш нар маш их бичиг цаасны ажилтай зууралддаг, дарга нар мундаг үүрэг даалгавар өгсөн болж тэрийг хийсэн болох гэж бичиг цаастай зууралдаг
Багш ийм судалгааг авч байж хүүхдүүдийнхээ нийгмийн асуудал, төлөвшил хүмүүжилд анхаарч ажиллана шүү дээ. Харин нууц байлгах нь багшийн үүрэг. Яам энэ тэр гэсэн дээд байгууллагаас бас ийм судалгааг байнга авдагшд
Багш нар хэзээ ч өөрийн дураар тийм судалгаа авдаггүй. Нийгмийн ажилтан ав гээд шахсаар байгаад авхуулдаг. Ер нь багшид хичээлээ заагаад хоцрогдолтой хүүхдүүдтэй ажиллаад явах нөхцөл алга. Хэрэгтэй хэрэггүй баахан ажлаар дардаг .
Багш нар одоо тамын тогоонд ял эдэлж байгаа юм шиг л ажиллаж байгааг сайд бодмоор юм. Хэзээ нэг үндсэн ажил болох сургах ажлаа хийх юм бэ.
Янз бүрийн л асуумж судалгаа, тайлан орж ирдэг. Шаарддаг зүйл нь яг одоо гэдэг ганц үгтэй. Заримдаа хэн нэгний дипломын ажил хийгээд байна уу даа гэж боддог. Заримдаа шүдний эмч ч болж байх шиг. Бүх хүүхдийн амыг ангайлгаад дээд доод шүд тоолоод, шинээр ургасан, ургаагүй араа ч гэх шиг. Хорхойтсон шүдний тоо. Нийт дээд шүд, доод шүдний тоо ч гэх шиг. Эцсийн дүн нь балансаа барихаар нягтлан ч юм шиг. Нэг ангийн тоо зөвлөхөөр сургуулийн судалгаа будилуулдаг гээд л. Ёстой солиотой. Хэн ийм балай юм сэддэг байна аа гэмээр
Хэзээ цахимд шилжих вэ. Бид олон бичиг барим. Янз бүрийн хэрэггүй удирдамжын дагуу ажил зохион байгуулах гээд үнэндээ үндсэн ажилдаа төвлөрч чадахгүй ачаалалтай бна шүү дээ. Илтгэл ур чадвар ч гэх шиг хүүхэдтэй ажиллах цагаас хумслаад хэцүү бнаа
Гэхдээ одоо Зөвхөн яригдаж байгаа
Ashgvi dee ene medee sudalgaag awch negtgej ugsuur zarimdaa uuriiguu bagsh uu? irgenii bvrtgeliin ajiltan uu? gedgeech yalgahaa bolidog shvv!!! Bid zuvhun hicheelee zaah nuhtsuliig bvrduulj uguwul bayarlana shvv
Яамнаас аймгаас л янз бүрийн судалгааг багшаар дамжуулж авдаг.багш сайн дураараа авдагггүй шүү.Багшийг үндсэн ажил хийлгэх боломж олгодоггүй дээ
Бас сонгуулийн үеэр намд эцэг эхийн мэдээлэл өгчихдөг. Нам нь манай намыг дэмжих үү гээд залгаад байдаг
Зөв. Багш бидэнд захирал менежер нийгмийн ажилтан эмч хяналт шалгалтын менежер гээд дарга их. Тэдний өмнөөс судалгаа аваад ажилдаа цалин авах болохоор оноо тавиулдаг. Эич нийгмийн ажилтан багшийг үнэлээд дарга болчихсон. Энэ байдал бүр ужгирсан.
Иймэрхүү судалгааг багш өөрийн дураар авдаггүй. Тухайн сургуулийн нийгмийн ажилтан болон судалгаа шинжилгээний ажилтан зэрэг албан тушаалтангуудын шаардлагаар авдаг. Уг нь бол багш нар бид зөвхөн хичээлээ л заамаар байдаг. Гэтэл заримдаа судалгаа шинжилгээний ажилтан шиг болсон болоогүй баахан судалгаа авах ажилтай байдаг. Энэ нь дээрх хүмүүсээс шалтгаалдаг шүү.
Хичнээн ярьдагийн. 30 жил ярьсаар гэтэл нөгөө боловсрол нь жил жилээр улам дордсоор. Одоо энэ их мэдэгч царайлсан шалихгүй нам бараадаж амь амьдралаа залгагсдыг хаорхаар ой гутах боллоо. МАН 100 жил засаг бариад одоо улс лрныхоо байдлыг хардаса Ядуу гуйлгачин боловсролгүй ажилгүй орлогогүй улсыг бүтээжээ 1энт. . Гэтэл МАНын идээчид уугаачид цүнхчид эсэн бусын зүүд үлгэрээ ярьсаар. Гутамшиг
Sain l bizde ashgui