Бен Аффлек Жей Лог романтикаар үдэв

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09


Женнифер Лопез, Бен Аффлек нарын ээлжит халуухан үнсэлтийн зураг цахимаар таржээ.

Тэд энэ удаад онгоц хөөрөх талбайд бие биенээсээ салж ядан байгаа нь энэ. Бен хувийн онгоцоороо Лос-Анжелесаас Майами руу явж байгаа Жей Лог үдэж өгчээ.
 


Тэд уярам бөгөөд романтикаар тэврэлдэн, бие биенээ үнсэн салжээ. Бен хайртай бүсгүйгээ явуулах дургүй байсан бөгөөд салах ёсыг удаан хийсэн байна. Гэхдээ Жей Ло удахгүй эргэж ирэх аж.

Хосууд өнгөрсөн амралтын өдрүүдийг хүүхдүүдтэйгээ хамт Хэллоуины баяр тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэдэнтэй хамт Бен Аффлекийн экс эхнэр Женнифер Гарнер байсан талаар хүмүүс ярьсан байна. Бен, Жей Ло, Женнифер нар сайхан харилцаатай байдаг бөгөөд хүүхдүүд нь хоорондоо найзалжээ.
 


Бен, Жей Ло нар бие биедээ маш их хайртай бөгөөд хуримлах талаар бодож байгаа гэж танидаг хүмүүс нь ярих болжээ. 
 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jjkk(66.181.183.16) 2025 оны 03 сарын 13

Ben iim haltar stylegui huuhentei yavahaar hun bish dee ug ni.Lod bugsnuus uur avah yum bhgui

1  |  0
6(202.126.88.172) 2025 оны 03 сарын 13

Энэ Бен бүтэхгүйэээээээ

1  |  1
Top