Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Сангийн яамнаас стратегийн ач холбогдолтой, 100 хувь төрийн мэдэлд байх шаардлагатай аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг танилцуулжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Хавраас хойш ярьсан. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид бүтцийн өөрчлөлт хийх асуудал. Энэ ажлыг эхлүүлэх саналаа оруулсан. Эхний ээлжид стратегийн хувьд 100 хувь төрийн өмч байх шаардлагатай аж ахуйн нэгжүүдийг зарлаж, тогтвортой бодлогоор дэмжиж ажиллах танилцуулгаа хийсэн. Өнөөдрийн хувьд 30 гаруй компани байна. Цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Удахгүй тогтоол нь эцэслэгдэж гарна" гэх мэдээллийг өгсөн юм.
СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ, 100 ХУВЬ ТӨРИЙН МЭДЭЛД ШИЛЖИХ ААН-ИЙН НЭРС
Сэтгэгдэл ( 2 )
zob zob
дЕспитчер ч гэж биш дИспетчер гэж лбичдэг юмсан\n