ПАРЛАМЕНТ: Европын холбооны Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Европын Холбооны зүгээс худалдаа, эдийн засаг, хүний эрх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон талт чиглэлээр Монгол улсын Засгийн Газартай 2021-2027 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн хөтөлбөрийг үе шаттай эхлүүлэх талаар ярилцлаа.

Нэн түрүүнд цахим шилжилт, ногоон эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэл, гадаад худалдааг нэмэгдүүлэх тогтвортой хөгжлийн стратегийн хүрээнд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа хатагтай Аксель Никез илэрхийлэв. Парламентын зүгээс эдийн засгийг солонгоруулах, ялангуяа КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийг сэргээх бодлогын хүрээнд холбогдох хуулийн зохицуулалт, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлснийг дэмжиж байгаагаа ч илэрхийллээ. Бизнесийн тогтвортой, таатай орчинг бүрдүүлснээр экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэгт санал нэгдэв.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top