ЧУУЛГАН: 18 их наяд төгрөгийн зарлагатай 2022 оны улсын төсвийг эцэслэн баталлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар 2022 оны улсын төсвийг өргөн барьсан төслөөс хэрхэн өөрчлөгдөж дөрөв дэх хэлэлцүүлэгт орж ирснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулж, зүйл заалт бүрээр нь санал хураалаа.

Сануулахад Засгийн газраас өргөн барьсан төсөлд ирэх оны төсвийн орлогыг 15.8 их наяд төгрөг, зарлагыг 18.1 их наяд төгрөг байхаар тусгасан юм. Төсвийн хэлэлцүүлгүүдийн явцад орлого, зарлагын тооцоололд зарим өөрчлөлтүүд орсон бөгөөд  чуулганы хуралдаанаар санал хураан нэгтгээд ийнхүү өнөөдөр баталлаа.

Ирэх онд төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлж байгаа ба 36.7 сая тн нүүрс, 1.2 сая тн зэсийн баяжмал, 20 тн алт, 9.5 сая тн төмрийн хүдэр, баяжмал экспортолж, 6.3 сая баррель газрын тос олборлож, уул уурхай, олборлох салбарын орлого 4.3 их наяд төгрөг байхаар тусгасан. Монгол Улсын Засгийн газраас есдүгээр сарын 30-нд өргөн мэдүүлсэн 2022 оны төсвийн тухай болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ-аар ийнхүү эцэслэн баталлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top