Ж.Сүхбаатар: УИХ цөөн хууль баталж, хэрэгжилтийг нь хянаж, шалгадаг болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.12/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР "Энэ бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу гарч байгаа хууль гэж хэлж болно. УИХ хууль олноор үйлдвэрлэж байна. Хяналт, шалгалт нь хэлбэрийн төдий. Ийм байгаа болохоор цөөн тооны хууль гаргаж, түүнийхээ араас нь явдаг, хянаж шалгадаг чиглэл рүү орох үүднээс энэхүү хууль гарсан. Энэхүү хууль гарснаар Хянан шалгах түр хороо гэж чухал хороог байгуулна. Харин тэр түр хороог яавал амьдруулах вэ гэдэг зарчмын зөрүүтэй саналыг оруулсан" гэдгийг тодотгов. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top