Ц.Сандаг-Очир: Ёс зүйн хэм хэмжээ, шалгуур ТӨРИЙН ОРДНООС ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.12/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн  “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Ёс зүйн хэм хэмжээ, шалгуурыг хуульчилж болдоггүй учраас дүрмийн хэмжээнд л явдаг байх л даа. Болдогсон бол хуульчилчмаар байгаа юм шүү дээ. Хуульчлахад хэцүү л дээ. Тиймээс энэ төрийн ордноос ёс зүй хэрэгжих ёстой, манлайлал эндээс эхлэх ёстой. Ингэснээр төрийн албан хаагч, төрийн тусгай албан хаагчдад ёс зүйн хэм, хэмжээ шат шатандаа хэрэгжиж эхлэх байх. Харамсалтай нь, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөж байгаа асуудал байна. Ямар арга хэмжээ, хариуцлага тооцдог нь тодорхойгүй байдаг. Ямар хариуцлага тооцохоор оруулж ирж байна вэ" гэв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
za(202.179.27.241) 2021 оны 11 сарын 15

enkh amaglan prokuroriin helsen ugiig ene juldrai arai uuriin bolgoj heleh gj bga um bish bizdee turiin min syld

0  |  0
Зочин(192.82.74.31) 2021 оны 11 сарын 14

Охид эмэгтэйчүүдийг хүчинддэг УИХ гишүүдэд ямар ёс зүй байхав дээ. Ийм хууль ярих ч эрхгүй хүмүүс бусдад ёс зүй ярьж, хууль батална гээд байх юм.

0  |  0
Top