БАЙНГЫН ХОРОО: Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдээр нээлттэй сонсгол явуулж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ШЕЗ-ийн Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч таван хүний томилгооны сонсгол явуулж байна. Нээлттэй сонсгол хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш үргэлжлэх юм. 

ШЕЗ-ийн Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Ц.Давхарбаяр /МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш/, Д.Ариунтуяа /ШЕЗ-ийн Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн/,  Д.Мягмарсүрэн /ҮАБЗ-д ахлах референт/, Д.Эрдэнэчулуун /Монголын Олон улсын Арбитрт арбитрч/, Х.Хашбаатар /АТГ-ын Хяналт шинжилгээ, дүн шинжилгээний газрын дарга/ нар нэр дэвшиж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top