УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ШЕЗ-ийн Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч таван хүний томилгооны сонсгол явуулж байна. Нээлттэй сонсгол хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш үргэлжлэх юм.
ШЕЗ-ийн Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Ц.Давхарбаяр /МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш/, Д.Ариунтуяа /ШЕЗ-ийн Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн/, Д.Мягмарсүрэн /ҮАБЗ-д ахлах референт/, Д.Эрдэнэчулуун /Монголын Олон улсын Арбитрт арбитрч/, Х.Хашбаатар /АТГ-ын Хяналт шинжилгээ, дүн шинжилгээний газрын дарга/ нар нэр дэвшиж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Нэр дэвшигчдийн материалтай танилцлаа. Нэр дэвшигч Д.Эрдэнэчулуунаас асууя. Та энэ жил 59 настай, жилийн дараа тэтгэвэрт гарах нь. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаагүй, ажиллаж байгаагүй байна гэж заасан байна. Гэтэл та бол ШЕЗ-ийн гишүүнээс 2013-2019 он хүртэл ажиллаж байсан байна. Хууль зөрчигдөж байна л гэж үзэх гээд байна. Хоёрт, та шүүгч нарын шийдвэрийг хянах гэж байгаа хүн. Гэтэл таны гэр бүлийн хүн шүүгч байх юм аа. Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь юу болж байна аа" гэв.
Үүнд, нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун "Насны хувьд 1962 онд төрсөн 59 настай. Нэг жилийн дараа бол тэтгэвэр тогтоолгох насанд хүрнэ. Тэтгэврийн насны дээд хязгаарт зургаан жилийн дараа хүрнэ. ШЕЗ-ийн гишүүнээр хоёр бүрэн эрхийн хугацаанд ажилласан. Ажлаасаа чөлөөлөгдөөд хоёр жил болж байгаа болохоор хуулийн заалттай зөрчилдөхгүй гэж бодож байна. Би 25 жилд хэрэг уншиж, хэрэг маргаан хянан шийдвэрлэж байна. Манай гэр бүлийн хүн Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Гэр бүлийн хүн нь шүүгч байгаа тохиолдолд нэр дэвшихийг хориглосон заалт байхгүй. Харин үүрэг бий" гэх хариултыг өглөө.
Сэтгэгдэл ( 5 )
Энэ Эрдэнэчулуун бол болих хэрэгтэй. Тэтгэврийн насны хүн хуучин хамт ажиллаж байсан шүүгч нартаа сахилгын хариуцлага тооцож чадахгүй. Тэгээд ч шүүгч бус хүн ажиллах ёстой. Монголд авилгал газар авсны нотолгоо энэ л дээ. Хаана ч томилгоо хийсэн хэн нэг авилгалчын гар хөл оролцож байх юм. Элбэгдорж хэдийгээр тагжгар атигар хүн боловч гар нь их урт юм. Гэвч ард түмэн ялах болно.\n
Хэгжүүн гар уу
Их муу шүүгч. Далд ор
Б.Эрдэнэчулуун нэр дэвших эрхгүй этгээд байна .
Эхнэр нь шүүгч бол болохгүй гэж бодож байна