Х.Нямбаатар: Нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун та шүүхийн системийн хүн мөн үү

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ШЕЗ-ийн Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч таван хүний томилгооны сонсгол явуулж байна. Нээлттэй сонсгол хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш үргэлжлэх юм. 

ШЕЗ-ийн Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Ц.Давхарбаяр /МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш/, Д.Ариунтуяа /ШЕЗ-ийн Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн/,  Д.Мягмарсүрэн /ҮАБЗ-д ахлах референт/, Д.Эрдэнэчулуун /Монголын Олон улсын Арбитрт арбитрч/, Х.Хашбаатар /АТГ-ын Хяналт шинжилгээ, дүн шинжилгээний газрын дарга/ нар нэр дэвшиж байна. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Би нэр дэвшигч Д.Эрдэнэчулуунаас шууд асууя. Та шүүхийн системийн хүн мөн үү, биш үү" гэв. 

Үүнд, нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун "Би шүүхийн байгууллагад 1998 оноос хойш шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байсан нь үнэн. Одоогоор шүүхийн байгууллагад ажиллахгүй байгаа" гэх хариултыг өглөө. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.134) 2021 оны 11 сарын 15

Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нар хэдийгээр шүүгч биш ч гэсэн шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байсан нөхдүүд байна \nЭнэ хоёр нөхөр яагаад ороод ирэв шүүх сахилгын хороогоо хяналтандаа байлгах хүсэлтэй байна уу. Эрдэнэчулууны эхнэр Дээд шүүхийн шүүгч бол бүүр л болохгүй дээ

1  |  0
Зочин(103.229.123.134) 2021 оны 11 сарын 15

Д.Ариунтуяа Д.Эрдэнэчулуун гээд дандаа шүүхтэй холбоотой этгээдүүд гарч ирсэн байгаа юм биш үү. Хэдийгээр шүүгч биш гэсэн тэдэнтэй маш ойр шүүхийн системд ажиллаж байсан хүмүүс байна. Эрдэнэчулууны эхнэр нь шүүгч тэгэхдээ хамаагүй ч гэх шиг

0  |  0
1(119.40.103.6) 2021 оны 11 сарын 15

нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун чи эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр тэнд чам шиг хэрэггүй хүн алга байна аа. НЭрээ татдаа\n

0  |  0
Top