УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.11.16/ хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд зургаан нэр дэвшигчийн томилгооны сонсгол явуулж байна. Нэр дэвшигчдээс байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шүүгч биш ШЕЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулах журмыг хараад сууж байна л даа. Журмын 2.3-т нэр дэвшигч нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй гэж маш тодорхой заасан байна. Би зарим, хууль, журмын тухай ярьж байна шүү. Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам танаас асууя. Та өмнө нь ШЕЗ-ийн гишүүнээр хэдээс хэдэн онд ажиллаж байсан талаараа хэлээч" гэв.
Үүнд, нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа хоёр жил ШЕЗ-ийн гишүүнээр ажилласан. Тэр үед албан тушаалаараа тэгж ажилладаг байсан. Тэр үед орон тооны ШЕЗ гэж байгаагүй. Орон тооны бусаар ажилладаг байсан. Шүүхийн тухай хуульд ШЕЗ-д ажиллаж байгаагүй гэдэг шалгуур байхгүй юм билээ" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 5 )
Албан тушаалд шунасан этгээдэд БҮҮ АЛБАН ТУШААЛ өг гэдэг утга бүхий ХЭЛЦ ҮГ байдаг байхаа. Зүмбэрэллхам, бас Эрдэнэчулуун нарт хамаарах бизээ
Зүмби-аллах Хүүгээ хаалгадаж хүүхдээ шүүгч болгосон. Одоо ч хүү нь шүүгчээр ажилласаар байгаа
Н.Энхбаярт хуулийн зөвлөх хийгээд Авилгалын загалмайлсан эцэг болгосон хүн яаж шударга хүн байхав дээ. Тэгээд ч одоо тэтгэврийн насны хүн юм биш үү? Ер нь Элбэгдорж, Бат-Үүл, М.Энхболд, С.Баяр нарын гар хөл гэхээр тэдний үеийн насны хүмүүс байх шиг байдгийн. Арай залуу хүмүүсийг томилох цаг болсон. ЭДний үе дууссан.
Мундаг хүн шүү дээ
Зүмбрэл хэрэггүй ээ