Х.Нямбаатар: Нэр дэвшигчид багш нарыг аргалах гэж байгаа юм шиг хариулт өгч байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.11.16/ хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд зургаан нэр дэвшигчийн томилгооны сонсгол явуулж байна. Нэр дэвшигчдээс байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Би асуултаа нэр дэвшигчдээс биш танаас л асуух болчихлоо, С.Бямбацогт дарга аа. Хэдүүлээ 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдөр ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг баталсан. Энэ журамд маш тодорхой заасан. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн нь ШЕЗ-д ажиллаж байгаагүй иргэн байна гэж. Өөрөөр хэлбэл, орон тооны байсан уу, орон тооны бус гишүүн байсан уу гэдэг огт хамаагүй. Би харамсаж байна. Энэ хууль, журмаа зөрчиж, ийм хүмүүс оруулж ирж байгаад харамсаж байна. Гэтэл журмынхаа 2.3 дахь заалтыг зөрчиж оруулж ирж байна. Энэ шүүхийн шинэтгэл үр дүнд хүрэх гээд байна уу, ухрах гээд байна уу гэдэгт эргэлзэж байна. Санал хураалт явуулах нь байнгын хороо хууль зөрчинө шүү. Би маргааш нэр дэвшигч та хэдээс дахиж асуулт асууна. Би бэлдэж ирнэ, та нар бас бэлдээрэй. Багш нарыг аргалах гэж байгаа юм шиг хариулт өгч байна. Энэ хангалтгүй гэж үзэж байна" хэмээн нэр дэвшигчдэд шүүмжлэлтэй хандлаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.242) 2021 оны 11 сарын 16

олигтой хүн харагдахгүй л байна даа тэтгэврийн хөгшчүүл шинэтгэл хийж харагдаач

0  |  0
Top