УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн аравдугаар сарын ирцийн мэдээллийг олон нийтэд ил болгох үүрэг, чиглэл өгсөн билээ. Энэ хүрээнд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос УИХ-ын гишүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон аравдугаар сарын ирцийг өнөөдөр /2021.11.16/ ил болголоо.
Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн мэдээлснээр нийт гишүүдийн 57 нь хуралдаанаа огт таслаагүй бол 30 нь хоцорсон, 19 нь тасалсан аж.
Энэ талаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "УИХ-ын энэ оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын ирцийн мэдээллийг танилцуулъя. Дээрх хугацаанд УИХ-ын чуулган 10 удаа хуралдсан. УИХ-ын 19 гишүүн хуралдаан тасалж, 30 гишүүн хоцорсон бөгөөд 57 гишүүн хуралдааныг огт таслаагүй. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гурав, С.Амарсайхан, Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн, Н.Энхболд нар хоёр, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа нар нэг удаа тасалсан" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
gishyynees shuud tatahad yadgiin er ni iim umnuudiig