УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Бейсен нар өнөөдөр /2021.11.17/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Шинэ парламент бүрэлдээд ЭМД-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, бодлогын өөрчлөлт хийсэн. Нэг худалдан авалтын буюу гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоонд шилжсэн. Ингэхдээ нэг иргэнд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээ 2 сая хүртэл байсан бол одоо тухайн иргэн хүнд өвчнөөр өвдсөн бол хязгааргүй тусламж үйлчилгээ авах боломжийг олгосон. Мөн ЭМД-ын сангаас хөнгөлөлттэй эм авахдаа тухайн эмийн жорыг бүх эмч бичдэг, бүх эмийн сан хөнгөлөлттэй эм олгодог болсон. Мөн анхан шатны эмнэлгүүдэд 87 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэж өгсөн.
Сумдын эмнэлэг ажлаа хийхийн хажуугаар төсөв бүрдүүлэгч болоод байсан тул энэ алдаагаа зассан.
Өчигдөр БОХХААБХ-оор хүнсний тухай хуулийн хэрэгжилт улаан буудайн борлуулалттай холбоотой асуудал хэлэлцсэн. Иймээс улаан буудайн борлуулалт ямар шатандаа байгааг, тариалалтын асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Яг одоогийн байдлаар 240 гаруй мянган тонн улаан буудай борлуулсан нь хангалтгүй гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
-Гүйцэтгэлээр санхүүждэг болсноор тусламж үйлчилгээгээ анхан шат дээр үзүүлэх боломж бүрдэж байгаа. Өмнө нь нэгдсэн эмнэлэгт ачаалал үүсгэдэг байсан бол анхан шатны эмнэлгийн санхүүжилтийг нэмснээр сумын эмнэлэг өөрөө шинжилгээгээ авч, үйлчилгээгээ үзүүлэх боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
ene durak zasgiin ajlyg meddeg boloo yu , pizdfa