Ц.Туваан: Төмөр замаа 100 хувь МОНГОЛЫН ТАЛД авах хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар  “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.ТУВААН "Зээлийн асуудал орж ирж байна. Ер нь, төмөр замтай холбоотой асуудал дээр тодруулах зүйл байна. Энэ гэрээ анх 1949 онд байгуулагдсан. Монгол, Оросын 50, 50 хувь гэдэг нь цаашид яах юм. Бүхэл бүтэн улс байж төмөр замдаа бодлогын ямар нэгэн зүйл хийх гэхээр энэ 50, 50 хувь нь гай болдог. Зээл төлөх болохоор улсын төсвөөс төлөөд буцаагаад төлнө гэдэг зүйл ярих юм. Энэ ирэх оны төсөвт яаж тусгасан юм бэ. Төмөр замаа 100 хувь Монголдоо авч болдоггүй юм уу, авах хэрэгтэй" гэх асуултыг тавилаа. 

Үүнд, Зам тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР "Монголын тал 1949 оны хэлэлцээрийг хийж дууссан. Оросын тал Ажлын хэсэг байгуулах яриа байна. Тэгэхээр хэлэлцээд явна. Улаанбаатар төмөр замын зээл ирэх 2024 оны төсөвт суух болохоор ирэх онд яригдахгүй" гэх хариултыг өглөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.65) 2021 оны 11 сарын 18

Туваан хэн бэ ??? Харуулав. Хэт туйлширсан тэнэг.

0  |  0
зочин(103.57.94.132) 2021 оны 11 сарын 18

Энэ сайд гуай ямар хачин хариулт өгч байнаа, хүн ойлгохоор ярьж чаддаггүй хүнээр сайд хийлгэх хэрэг байна уу.

0  |  0
Top