Л.Халтар: "Улаанбаатар төмөр зам"-ын Ерөнхий хороо хуралдаж, даргын асуудлаа эцэслэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар  “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР "Энэ сарын 24-нд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Ерөнхий хороо хуралдана. Энэ хурлаараа төмөр замынхаа удирдлагын асуудлыг эцэслэн шийднэ. Үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж яваа юм" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top