УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ "Л.Халтар сайдаас асууя. Прадокс гэж нэг юм байна аа. Гадагш гаргах гэсэн баялаг галт тэргээ хүлээгээд зогсож байна. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийнх нь үнэ сүрхий, сүрхий өсчихсөн байдаг. Манайд бол зарим нэг компанийн тарифыг хөнгөлчихсөн гэх юм, үнээ нэмдэггүй. Ил тод хэлээд өг, та нар ямар, ямар компанид хөнгөлөлт үзүүлсэн юм. Ер нь энэ төмөр зам чинь Монголын хэдэн газрын баялаг эзэмшдэг мафийнханд эзлэгдчихээд байгаа юм биш үү. Та ямар юм хийж суудаг юм, ер нь энд. Тэдний гар хөл болдог юм уу, яадаг юм. Би ойлгохгүй байна" хэмээн асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Үүнд, Зам тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР "Арваннэгдүгээс сарын 5-наас эхэлж ачаа, барааны тарифыг 10 хувиар нэмсэн. Өгдөг нэг хөнгөлөлт бий. Хувийн вагонтой аж ахуйн нэгжид 15 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Энэ нь "Улаанбаатар төмөр зам" өөрөө вагон аваад явууснаас ашигтай, баярлалаа" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ Н.Алтанхуяг гэж нэг киногоор өвчилсөн хүн юм уу хаашаа юм. Дандаа Мафи, Манан бүлэглэл гэх мэт юм ярьж байх юм. Өөрийнх нь бүлэглэл хол явж чадахгүй болохоор ингээд байдаг юм уу хаашаа юм бэ. Мафи гэж яг юу хэлээд байна. Манан гэж яг юу хэлээд байна. Монгол улсын иргэд хоорондоо эрх ашгаараа нэгдээд ажил хийж байгааг намаар нь ялгаад МАНАН гээд байгаа юм уу. Үзэл бодол нэгтэй хүмүүс нэг чигт хараад алхахыг МАНАН гээд байгаа юм уу. Тэгж яривал энэ хүн бас л тийм хүмүүстэй нийлээд Засаг бариад л явж байсан биздээ. Тэрийг тэгвэл бас МАНАН гэх үү
МАФИЙН УРТ ГАРТ ӨРТӨӨГҮЙ ҮЙЛДВЭР АЖ АХАЙН НЭГЖ, БАНКНЫ САЛБАР ГЭЖ ЕР НЬ БАЙНА УУ? ОДОО ХЭДЭН НҮХЭН ЖОРЛОН Л ТЭДНЭЭС АНГИД БАЙХ ШИВ ДЭЭ.........................УДАХГҮЙ ЖОРЛОН Ч ГЭСЭН ТЭДНИЙХ БОЛОХ БАЙЛГҮЙ....