ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан бусдыг өөртөө татна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

Хонь

Таны амьдралын тогтмол хэвшил ямар нэгэн үл мэдэгдэх зүйлийн нөлөөгөөр өөрчлөгдөнө. Дээд зэргээр тайван байхыг хичээ. Энэ үйл явдал ямар нэгэн муу үр дагаварт хүргэхгүй. Таны сэтгэл санааг бага зэрэг өөрчлөхийг эс тооцвол сөрөг зүйл юу ч болохгүй.

Үхэр

Энэ өдөр та тайван байдлаа хадгал. Энэ нь маш чухал байна. Магадгүй та хэн нэгний алдааг яаран засах хэрэгтэй болно. Эс бөгөөс уг үйлдэл сүйрэл дагуулж болох юм.

Ихэр

Өнөөдөр та хаана ч хэнтэй ч байсан сайхан байх болно. Эелдэг бөгөөд ухаалаг байхыг хичээ. Хийж бүтээсэн зүйлээрээ бахархаж, өөрийгөө урамшуул. Яарах бус тогтож, амгалан бөгөөд ая тухтай байдлыг бий болгоорой.

Мэлхий

Энэ өдрийн гол зорилго бол эргэн тойрны хүмүүсийнхээ нүүрэнд инээмсэглэл тодруулах. Та бусдад өөрийгөө хүүхэд мэтээр мэдрэхэд хэнээс ч илүүгээр туслах чадвартай. Хуучин дурсамжууд сэргэж, аз жаргалыг мэдэрнэ.

Арслан

Өнөөдөр та бусдыг өөртөө хялбархан татна. Учир нь та зөв газраа зөв байдлаар биеэ авч явж чадна. Хурц үгтэй хүмүүсээс болгоомжил. Багаар ажиллах үед ийм хүмүүс уур амьсгал эвдэх нь бий.

Охин

Удаан хугацаанд сэтгэл амар явахын тулд зорьсон зүйлдээ хүрэхийг хичээх өдөр. Үр дүнд нь та насан туршдаа бахархах адал явдлыг бүтээж чадна. Илүү өргөн хүрээний асуудлаар дотны хүмүүстэйгээ л ярилцаарай.

Жинлүүр

Өнөөдөр тан дээр урлагийн онгод тэнгэр зочилсон мэт байна. Тэр танд шинэ санаа авчирч, та яг юу хийхээ, хаанаас нь эхлэхээ мэдэхгүй толгойгоо гашилгана. Эцэст нь та хийхийг хүссэн зүйлээ л хий.

Хилэнц

Ашиг харсан ажилд таатай өдөр. Үйл ажиллагаанаасаа таатай мэдрэмжийг авна. Өнөөдөр оройтож харьж магадгүй тул гэр бүлийнхэндээ энэ талаар урьдчилан мэдэгдээрэй.

Нум

Ажлаа хийж дуусгах хугацаанаас нь хэтрүүлж сунжруулахаас илүү муухай зүйл үгүй. Яар, гэхдээ маш чухал зүйлийг үл анзаарахаас болгоомжлоорой. Хүчин чармайлтаа бүү үгүй хий. Энэ зуураа бусадтай эргээд уулзахад итгэл дүүрэн байхаар хамтраарай.

Матар

Өнөөдөр таныг хүмүүс зөвлөгөөгөөр булна. Та тэдний үгийг хүлээж авах, гээх эсэхээ өөрөө шийднэ. Бүү залхуур. Хийж бүтээх зүйлийг ярьж сууж цаг алдах хэрэг байна уу?

Хумх

Цаг, минут бүр нь илбийн мэт гайхалтай байх өдөр. Хэрвээ та цаг хугацаатай уралдахгүй байхыг хүсвэл үдшийг илүү өөр байдлаар өнгөрүүлэх хэрэгтэй болж мэднэ. Тохиромжтой мөчид нь зөв алхам хийхийг чухалчил.

Загас

Өдөөн хатгалгад амархан өртөж магадгүй өдөр. Маргаанд хөтлөх зүйлээс зайлсхийж, аливааг тал бүрээс нь хараарай. Болж буй зүйлд хошин өнгө аясаар хандах нь сэтгэлээ сэвтүүлэхгүй байх шилдэг арга юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top