М.Оюунчимэг: Засгийн газарт ажиллах хүчний квотыг тогтоох эрх нь бий

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.РАДНААСЭД "Зарчмын хувьд хуулийн төслийг дэмжиж байна. Энэ ажиллах хүч чинь хоёр талд хэлэлцээрээр явж байгаа. Ажиллах хүч авах гэж байгаа улс чинь шаардлагуудаа тавьдаг. Тэр шаардлага зөрсөн зүйл хуульдаа хийчихээд, дараа нь ажиллах хүч гаргах гэсэн чинь хууль нь болохгүй түгжээнд оруулчихвийдээ. Гурван сарын хугацаатай Солонгос явдаг. Энэ зүйл чинь хуулийн төсөлд хэр орж ирэв. Гарах гэж байгаа зөвшөөрөл бүр чинь тусгай зөвшөөрөл шаардах гээд байна" гэв. 

Үүнд, УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ "Их чухал асуудал хөндөгдөж байна. Гурван сар, богино хугацаатай дадлагажигч авах хүсэлт байдаг. Хувиараа болон зуучлагч компаниар дамжаад гарсан тохиолдол гарсан. Засгийн газар хөдөлмөрийн захын эрэлт, нийлүүлэлт болон квот тогтоох эрхийг өгч байна. Гадагш гарахад нь хязгаарлалт, зохицуулалт хийж өгсөн хуульдаа" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.98.141.161) 2021 оны 11 сарын 19

ene hunii oron too buglugch ymar ajil hiisen hun be ymar gavya baiguulsan ajil hiisen hiideg avgai be

0  |  0
Top