С.Чинзориг: Хүн амын 29.9 хувь нь ядуу амьдарч байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ "Хуулийг дэмжиж байна. Хоёр жилийн хугацаанд судалж, ажилласан. Энэ хууль батлагдаад 20 жил болчихсон байна. Өмнөх хуулиасаа давуу болгож байгаа нь зөвхөн хуулийн этгээд гадаадаас ажиллах хүч авах, илгээх зохицуулалт юм. Засгийн газар аль болох гаднаас ажиллах хүч авахыг багасгах бодлого барьж байна. Манай Засгийн газрын үед 50 хувь бууруулж чадсан. Бид олон ажил ярьж байна. Дотооддоо ажиллах хүч олдохгүй, гадагшаа яваад байна гэж. Энэ хоёр талтай шүү. Цалин хөлстэй ч холбоотой байдаг. Монголын хүн амын 29.9 хувь нь ядуу амьдарч байна. Тэднийг бүр нэн ядуу руу оруулчихгүйн тулд халамжийн бодлогыг барьдаг шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top