УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна. Мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийлээ.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР "Монголд гадаадын хэчнээн иргэн байна. Тэдний эрхэлж байгаа ажлаар нь бүртгэдэг, мэдээлдэг тогтолцоо байна уу. Голлох тоо, баримтыг нь хэлнэ үү. Цар тахлын үед хэчнээн иргэн нутагтаа ирэв" гэх асуултыг тавилаа.
Үүнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА "Одоогоор Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа 6045 иргэн байна. Эдгээрийн 36 хувь нь уул, уурхай олборлолтын салбарт, 26 хувь нь барилгын салбарт ажиллаж байна. Харин 11 хувь нь боловсролын салбарт ажиллаж байна. Ирэх жил энэ тоо өснө гэх хүлээлттэй байна. Цар тахлын үед гадаадад ажиллаж, амьдарч байсан иргэд эх орондоо ирсэн. Тэдний ихэнх нь буцаад амьдарч байсан улс, орон руугаа явсан байна" гэх хариултыг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )