О.Цогтгэрэл: Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын ямар өөрчлөлт хийв

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар  “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна. Мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийлээ. 

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ "Халамжаас хөдөлмөрт шилжинэ гэж маш том бодлого явж байна. Гишүүд ч хүлээлттэй байна. Би хувьдаа хүлээлттэй байна. Яг өнгөрсөн хугацаанд халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын ямар өөрчлөлт хийв. Уриа лоозонгийн шинжтэй л харагдаад байх юм" гэлээ. 

Үүнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА "Халамжаас хөдөлмөрт гэдэг томоохон концевц нь бол эхний ээлжид хэн халамж хүртэж байна, тэдгээр иргэд дотор хөдөлмөрт зуучлах боломж юу байна гэдэг судалгаа нь чухал. Өнөөдөр халамжийн зарцуулалт бол өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувьтай тэнцэж байсан бол 2021 онд энэ тоо дөрөв дахин нэмэгдсэн. Энэ бол цар тахлын нөлөө юм. Цаашдаа халамжийн хуулиа шинэчилнэ" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top