Н.Алтанхуяг: Би 2016 оноос хойш ЕРӨНХИЙ САЙДЫН бараа харсангүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар  “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна. Мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийлээ. 

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ "Ямар кино дээр гардаг билээ дээ. Шувуу хүртэл буруу дэвээд гэж. Үүн шиг бид буруу дэвж л эхэллээ дээ. Би гайхаад байх юм. Өмнө нь Ерөнхий сайдын мэдээлэл гэхээр Ерөнхий сайд л орж ирдэг байсан юм. Одоо энэ А.Ариунзаяа гэдэг хүн нь Ерөнхий сайд юм уу. Энэ 2016 оноос хойш Ерөнхий сайдын барааг харсангүй. Та хэд жаран хэд болсноос хойш буруу дэвдэг боллоо. А.Ариунзаяа сайдад 1000 юм хэлээд ч яах билээ. Бодлогын хувьд тэр Ерөнхий сайд нь орж ирмээр байх юм. Бидний үед 14 хоногт заавал УИХ-д орж ирж мэдээлэл өгдөг байлаа. Хууль нь тийм байсан юм чинь. Одоо та нар Ерөнхий сайд байхгүй бол салбарын сайд нь байна гээд өөрчилчихсөн" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(103.26.194.197) 2021 оны 11 сарын 19

Ariunzaya chin harin esregeeree ym sain oilgodog ene dampuursan salbariin jonhuug chin zasaj bgaa hundee Altanhuyag gishuunee

1  |  0
Top