УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна. Мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийлээ.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ "Уг нь, Ерөнхий сайд нь сууж байсан бол миний хэлж, ярьж байгааг сонсоод ажлаа сайжруулмаар байна. А.Ариунзаяа сайдыг элдвээр хэлээд ч яах вэ. Та бүхний явуулж байгаа арга зам чинь буруу байна. Энэ олон яамаа болиул. Есөн яамтай байхад хангалттай л даа. Одоо дахиад хоёр яам байгуулах юм гэсэн. Улс орон дампуурч гүйцлээ л дээ. Гурван хүний нэг нь ядуу, хоёр хүний нэг нь ажилгүй байна. Та нарын бодлого буруу болохоор л ийм байна шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 2 )
Зуун яамаанд жаран ухна гэж Монгол ардын яасан үнэн үг вэ. Манай өвөг дээдэс одоо цагийн байдлыг шогч маягаар зөгнөн мэдэж байсан даг шүү. Эрхэм Ерөнхий сайдаа ард түмэн чинь туйлдаж гүйцлээ ард түмнээсээ татвар нэрээр цуглуулсан мөнгөөрөө яам байгуулж баячууд дээдсийн авгай хүүхэд ах дүүсийг нь тэжээхээ боль. Яам нэртэй энэ олон барилгийн өрөө тасалгааг дүүргэсэн хувийнхаа ажлыг хийсэн компютер тоглосон хүмүүсээ сайн ажиллуул. Харин тэр мөнгөөрөө хэдэн хөгшчүүдийнхээ тэтгэврийг нэм.
МОНГОЛД 7 ЯАМ БАЙХАД Л ХАНГАЛТТАЙ. ХЭРЭВ ЗААВАЛ 18 ЯАМТАЙ БХ ЮМ БОЛ ОРОН ТООГ НЬ 50 % ЦӨӨЛ. ЯАМДЫН АЖИЛТНУУДЫН ИХЭНХ НЬ ХҮНД СУРТАЛТАН, ХООЛ ХОРОГЧИД