МСҮТ чинь насанд хүрэгчдийн өдөр өнжүүлэх болчихлоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар  “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна. Мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийлээ. 

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ "Уг нь, Ерөнхий сайд нь сууж байсан бол миний хэлж, ярьж байгааг сонсоод ажлаа сайжруулмаар байна. А.Ариунзаяа сайдыг элдвээр хэлээд ч яах вэ. Та бүхний явуулж байгаа арга зам чинь буруу байна. Энэ олон яамаа болиул. Есөн яамтай байхад хангалттай л даа. Одоо дахиад хоёр яам байгуулах юм гэсэн. Улс орон дампуурч гүйцлээ л дээ. Гурван хүний нэг нь ядуу, хоёр хүний нэг нь ажилгүй байна. Та нарын бодлого буруу болохоор л ийм байна шүү дээ" гэв.

Түүнчлэн "Залуус айхтар болсон байна. Дэлхийтэй хөл нийлүүлээд л алхаж байна. Залуус чинь цахим болчихсон байна. Та нарын тэр явуулж байгаа МСҮТ-д залуусыг татах сургалт алга, зүйл алга. Насанд хүрэгчдийн өдөр өнжүүлэх бүлэглэл л болчлоо шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Юра(202.9.46.161) 2021 оны 11 сарын 24

бодит байдлаа мэдэж, байж ”чалчмаар ” та нар хэний гараар бүтээсэн байялгийг шимэж амьдарч байгаа вэ. лав л та нарын үр хүүхэд биш гэдэгт би итгэлтэй байна.хэрэв энэ улсад хүний гараар бүтсэн баялаг гэж байгаа бол түүний чинь энэ ад үзээд байгаа МСҮТ төгсөгчид бүтээж байгаа

1  |  0
Ганаа(202.55.188.87) 2021 оны 11 сарын 20

Юу ч сураагүй нь үнэн шүү.Багш нар нь юу гэж цалин авдаг юм.Я

0  |  0
oyutan (66.181.161.13) 2021 оны 11 сарын 19

buu hudlaa hutsaa. zail zunguruu

0  |  0
Оюука(66.181.161.20) 2021 оны 11 сарын 19

Мсүтэд 200.000 авах гэж л бүртгүүлдэг. Тгд сурсан ч юм бхгүй дипломоо авчдаг. Оюутан нь юм сурж бна уу үгүй юу хамаагүй.

0  |  1
Gej bi bodnom(66.181.161.65) 2021 оны 11 сарын 19

Ariunzaya said hein jonhuug chin zasaad bh shig haragdaad bgaa shuu.

0  |  0
Top