УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдлаа. Хурлаар ирэх долоо хоногт намын бүлэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ.
ДАВАА ГАРАГ /2021.11.22/
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
10.00
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
10.00
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд
МЯГМАР ГАРАГ /2021.11.23/
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
10.00
Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ “Их Эзэн Чингис хаан” танхимд
14.00
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
ЛХАГВА ГАРАГ /2021.11.24/
10.00
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
12.00
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл “Их Эзэн Чингис хаан” танхимд
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН
ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2021.11.25, 26/
· “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал, үргэлжилнэ
· “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл “Их хуралдай” танхимд
Сэтгэгдэл ( 0 )