Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг болох "Улаанбаатар төмөр зам"-ын даргын суудал эзэнгүй байгаа билээ.
Уг нийгэмлэгийн даргаар АМГТГ-ын дарга Х.Хэрлэнг томилох саналыг Засгийн газраас мэдүүлээд байгаа талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдэгдсэн.
Тэгвэл "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хороо маргааш /2021.11.24/ хуралдана. Уг хурлаар хэлэлцэх асуудлын дараалалд "Улаанбаатар төмөр зам"-ын даргыг сонгох, томилох асуудал багтсан байна.
Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн долоо хоногийн /2021.11.18/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Энэ сарын 24-нд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Ерөнхий хороо хуралдана. Энэ хурлаараа төмөр замынхаа удирдлагын асуудлыг эцэслэн шийднэ" гэх мэдээллийг өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 0 )